
Үнэндээ амьдрал алхам тутамдаа эрсдэл. Үүнээс айх юм бол мөлхөөд явж байсан нь дээр.
У.Эрдэнэтулгатай ярилцаж байх зуур сорилтууд биднийг хүчирхэг болгодог хэмээх үг бодогдож байв. Агуу санааг хүн болгон сэддэг ч алхам хийдэг нь цөөхөн. Хэдий санаагаа бүтээх эхний алхмаа хийсэн ч сорилт, бүтэлгүйтлээс үүдэж замаасаа ухарсан нь олон. Энэ бүхний эцэст анхны зорилгодоо үнэнч үлдсэн нь амжилтад хүрч чаддаг гэдэг. Гагц энэ л жишгээр өнөөдөр Монголын хувцас хэвлэлийн салбарын хөгжлийг тэргүүлж, мөн тодорхойлж буй “Стандарт тунамал” ХХК-ийн ерөнхий захирал, ST Design, “Гэрэлт цох” хэвлэлийн үйлчилгээний байгууллагыг үүсгэн байгуулагч У.Эрдэнэтулгын энэ салбартай хэрхэн холбогдсон болон ондоошиж, тэргүүлж буй тухай түүхийг уншигч та бүхэнд хүргэе.

Юун түрүүнд та өөрийн карьерын түүхээ манай уншигчдад сонирхуулахгүй юу?
Би ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн үйлдвэрлэлийн механикжуулалтын ангийг механик инженер мэргэжлээр 2007 онд төгссөн. Ер нь уул уурхайн тоног төхөөрөмж засдаг гэж ойлгож болно. Намайг багад аав маань “Эрдэм ном сайн сур, чи улсаа хөгжүүлнэ шүү” гэж байнга захидаг байсан. Энэ ч утгаараа би инженер хүн улсаа хөгжүүлдэг юм байна гэж боддог байлаа.
Мэдээж сургуулиа төгсөөд сайн инженер болсон. Гадаад мэргэжилтнүүдийн чадахгүйг чадаж, энэ салбартаа өсөж, дэвжих бүрэн боломжтой, сайн ажиллаад явж болохоор байсан. Гэхдээ хөгжлийн шийдвэрийг би дангаараа гаргахгүй юм билээ. Тэр шийдвэрийг эрх мэдэлтэй хүмүүс тодорхойлж, шийддэг учир төвөгтэй, удаан санагдаж эхэлсэн. Манайд дэлхийд нэртэй олон эрдэмтэн, инженер бий. Гэхдээ “Яагаад хөгждөггүй юм бэ?” гэх асуулт урган гарч ирсэн. Иймд ер нь бизнесийн хүн болж, салбарын хөгжлийг түүчээлж, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулъя гэж шийдсэн. Ер нь багаасаа үйлдвэрлэлийн салбарт сонирхолтой хүүхэд байсан. Анх 2013 онд 128 MB хурдтай интернэтээр Өмнөговь аймгийн Ханбогд сумд хувцас хэвлэлийн салбарын талаар судалж байлаа (инээв). Олдож байгаа нь тэр шүү дээ, боломж нь тийм л байлаа. Тэгж явсаар азаар энэ салбартаа томд тооцогддог, өдөрт ойролцоогоор есөн сая гаруй хувцас үйлдвэрлэдэг дэлхийн хэмжээний компанийн захиралтай холбоо тогтоосон. Улмаар тухайн жилдээ Шанхайд зохион байгуулагддаг хувцас хэвлэлийн салбарын үзэсгэлэнд оролцох урилгаар оролцохоор болов. Үзэсгэлэнгийн үеэр Ази, Номхон далайн захирал Жейсон Фрагапантaй танилцаж, “Хэрэв чи Монголд энэ төрлийн үйлдвэр байгуулж чадах юм бол хамгийн залуу дистрибьютер болох нь байна шүү дээ” гэж хэлж байсан. Тэр үзэсгэлэн хувцас хэвлэлийн салбарын талаар сайн ойлголтгүй миний нүдийг нээсэн. Ёстой л хар зоригоороо зээл аваад бизнесээ эхэлсэн дээ.
Монголдоо ирээд албан ёсны төлөөлөгч байгууллага болж чадсан уу?
Үнэнийг хэлэхэд одоо ч чадаагүй явна. Гэхдээ өдий олон жил хувцас хэвлэлийн салбарт ажиллах явцад албан ёсны дистрибьютер болох шаардлагагүй санагдсан.
Тус ондоо Ханбогд сумд цөөн хэдэн ажилтантай дугуй засвар, автомашины сэлбэг зардаг, авто машины угаалгын төвийг ахтайгаа нийлж байгуулсан. Оюутолгой компаниас ч тодорхой захиалга байлаа. Ирээдүй ч гэрэлтэй байсан тул банкнаас зээл авчихсан байтал Оюутолгой дотоод ажилтнуудаа халж, хөрөнгө оруулалтаа зогсоох гэх мэтээр үйл ажиллагаагаа цомхотгосон. Үүнийг дагаад манай захиалга ч зогссон. Би унаган Эрдэнэтийнх. Ажил, амжилтын төлөө гэрээсээ гарсан тул буцаж очих тухай ер бодогдоогүй. Орлого тасарсан тул хотод найзындаа хагас жил гаруй хугацаанд амьдарсан. Азаар манай найз ганц бие байсан (инээв). Мэргэжлээрээ ажилд орох боломж их л байсан. Гэхдээ орчих юм бол бизнес эхлүүлэх ажилдаа анхаарч чадахгүй юм шиг санагдаад хэвлэлийн үйлдвэрээ байгуулах төслөө сайжруулж бичсээр байсан. Төслөө танилцуулж өчнөөн газрын үүдийг сахиж суусан. Энэ салбарын талаарх ойлголт манайд хоногшоогүй учир татгалзах нь их. Гэхдээ Монголд хөгжөөгүй ч, хөгжүүлэх боломжтой гэдгийг сайн мэдэж байсан болохоор шантрахаа мэдэхгүй зүтгэсэн дээ. Анх 2015 онд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гурван найзынхаа хамтаар “Ногоон төгөл” хотхоны подвалоос эхэлж байлаа. Тухайн үед би хөрөнгө оруулалт авчих юм бол бүх зүйл сайхан бүтнэ гэж бодсон ч. үгүй юм билээ. Түүхий эд, эргэлтийн хөрөнгө, түрээс, хүн цалинжуулах, татвар гээд олон асуудал тулгарсан. Таксинд хүртэл явж, цалингаа тавих зэргээр эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн дээ. Одоо бол манай бизнес бодит үнэлгээгээрээ хоёр тэрбум болж чадсан.
Товч танилцуулгаас уншихад 2015 онд байгуулагдсан хэрнээ жилийн дараа анхны орлого орсон гэж бичсэн байсан. Энэ талаар та дэлгэрүүлж ярина уу?
Анхны борлуулалт 2016 оны гуравдугаар сард албан ёсоор байгууллагын дансанд орсон. Тэрнээс өмнө найз нөхөд, таньж мэддэг хүмүүстээ бага багаар л борлуулж байсан. Нэг үгээр, байгуулагдаад жилийн дараа албан ёсоор гэрээт захиалга авч орлого орсон гэсэн үг. Тухайн үед тоолуур тэгээс эхэллээ, дараагийн хэчнээн компаниудтай хамтарч ажиллах бол, ер нь болохоор юм байна гэж өөдрөгөөр төсөөлж байлаа. Дахиад л асуудлуудтай нүүр тулсан. Том газруудад бүтээгдэхүүнээ танилцуулаад хэд хэдэн тендерт ялсан. Харамсалтай нь, “Шинэ харилцагч, жижиг компани учир итгэхгүй байна. Өмнөх харилцагч газартайгаа хамтарч ажиллахаар болсон” гэх хариуг нэлээдгүй сонсоно. Хэдийгээр энэ мэт хариу сонсох бүрд бүх зүйл төгсчих юм шиг санагдаж байж магадгүй. Миний хувьд энэ их алдаа, онооны эцэст итгэл найдвартаа үнэнч үлдэх хэрэгтэй юм байна гэдгийг сайтар ойлгосон. Ихэнх байнгын харилцагч байгууллагуудын захиалгыг жил гаран хандаж, санаачилгаараа загварыг нь хийж явуулж байж үнэнч харилцагчаа болгосон. Одоо ч байнгын харилцагчид хэвээр байна.

1 of 4
Шулуухан хэлэхэд танай салбарынхан подвалд үйл ажиллагаагаа явуулж, аахар шаахар газруудад зах зээлээ алддаг, нэр хүндээ ч бас. Ер нь энэ ч агуулгаар танай салбарыг тодорхойлох гээд байдаг. Таны хувьд салбарынхаа хөгжлийг хэрхэн харж байна вэ?
Манайх хувцсан дээр хэвлэх үйлчилгээг Монголдоо бизнес утгаар нь хөгжүүлсэн. Биднийг анх эхэлж байх үед хүмүүс хаа дуртай газраа хувцсан дээр лого, нэр, дугаар хэвлэж байсан. Одоо ч цөөнгүй бий. Харин бид эдгээр үйлчилгээг чанар, стандартын дагуу нэг газар төвлөрүүлж, тав тухтай байдлыг эрхэмлэж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж жинхэнэ бизнес болгож хөгжүүлж чадсан. Монголд хувцсан дээр хэвлэх үйлчилгээг жижиг салбар гэж хараад байдаг. Энэ ч төсөөллөөр ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй газрууд хөнгөн, хуумгай, чанарыг огт чухалчилдаггүй байх хандлага нийтлэг. Гэтэл хөгжилтэй улс орнуудад энэ бол маш том зах зээл, хувцас хэвлэлийн үйлдвэрлэлийн хөгжил нь тулчихсан, олон төрлийн хэвлэлүүдийг хослуулан хэвлэж байна. Торгон хэвлэл дээр хатгамал, силикон гэх зэргээр хослуулсан буюу хайбрид үйлчилгээг үзүүлж байх жишээтэй. Бид 2015 оноос хойш жил бүр олон улсын үзэсгэлэнгээр явж, салбарын хөгжлөөс тасралтгүй суралцсаар байна. Дэлхийн чиг хандлага хаана байна, бид ч тэр замаар урагшлах хэрэгтэй. Бидний хувьд Монголын хувцас хэвлэлийн салбарыг дараагийн түвшинд гаргаж, түүчээлээд явж байна. Үүний тод жишээ нь “Гэрэлт цох” – ын франчэйз салбарууд юм.
Business.MN сэтгүүлийн өмнөх дугаарт ST Design-ий онцлох таван үйлчилгээ орж байсан. Харин “Гэрэлт цох” брэндийн талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
Олон улсад хүүхдийн гадуур хувцасны тодорхой хувьд цацруулагч материал зайлшгүй орсон байх ёстой гэж шаарддаг. Учир нь бага насны хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс цацруулагчийг хүүхдийн хөдөлгөөнт хэсгүүдэд байршуулах шаардлагатай юм билээ. Манай улсад жил бүр энэ төрлийн осолд цөөнгүй хүүхдүүд өртөж буй. Иймд цацруулагчтай хувцасны загварлаг наалтыг худалдаанд нэвтрүүлэхээр бид ажиллаж эхэлсэн. Гэлээ ч кофе, дарсны соёл манайд танигдах гэж удсантай адил цацруулагчтай наалтын ашиг тусыг хараахан ойлгоогүй л байна. Тиймээс бид бүх насныхан тав тухтай, хурдан шуурхай, чанарын өндөр түвшинд хувцас хэвлэлийн үйлчилгээг авах боломжтой B2C үйлчилгээгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэчилсэн. “Гэрэлт цох” хувцас хэвлэлийн үйлчилгээ одоо ч анхны агуулгаасаа хазайлгүйгээр Улаанбаатар хотын гурван дүүргийн хүн ам, үзвэр үйлчилгээ худалдаа төвлөрсөн зургаан байршилд үйл ажиллагаа явуулж байна.
Манай улсад хувцас хэвлэх үйлчилгээний чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг үү?
Одоогоор мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль, сургалтын байгууллага байхгүй. Энэ салбарт шинэ ажилтныг ажлын байран дээр нь сургахаас өөр аргагүй. Миний бодлоор ажилтнаа багаас нь өлгийдөж, сургаж авах нь зөв санагддаг. Ер нь ажилтнаа ая тухтай ажиллах, сурч хөгжих нөхцөлөөр хангаж, чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Алдах эрх чөлөөг нь ч олгодог. Тиймээс эргээд тэд надтай нээлттэй харилцаж байгаа нь таатай санагддаг. СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд зураасан зургийн анги нээгдсэн юм билээ. Уг нь манай салбартай төстэй. Төгсөгчдийн хувьд уран бүтээлчээр төгсөж байгаа учир ажилтан болох, үйлдвэрт ажиллах сонирхолгүй байдаг юм шиг санагдсан. Бидний сургасан олон залуус энэ салбартаа их, бага хэмжээнд үйл ажиллагаа эрхлээд явж байна. Өшөө ч ихсээсэй гэж хүсдэг. Бид ч тэднийг манай байгууллагын санааг хулгайлаад гарчихлаа гэж буруутгаж, бизнесийг нь хавчихаас илүүтэй дэмжихийг хичээдэг. Учир нь Монголд өрсөлдөөн биш, хамтдаа хөгжихийг эрмэлздэг чухал хандлага дутагдаж байна. Бидний хувьд бүхий л хувцасны брэнд, үйлдвэрлэлүүдтэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй байдаг. Энэ ч утгаараа бид кластерийг хэрэгжүүлж, Монголын олон алдартай хувцасны брэндүүдтэй хамтран ажилладаг. Хувцасны үйлдвэр нь хувцсаа, борлуулалт нь борлуулалтаа, дизайнер нь дизайнаа, мэргэжлийн хэвлэл нь хэвлэлээ хариуцаад явчих юм бол манайд ч, жижиг газруудад ч зовлон бага байна шүү дээ.
Гэхдээ бизнесийн хувьд энэ бол ёс зүйгүй алхам шүү дээ. Сургасан ажилтан танай агуулга, технологийг хуулбарлаад бичил хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Дээр дурдсанчлан чанаргүй газрууд их болох биш үү. Бизнест бас соёл гэж чухал ойлголт байх хэрэгтэй шүү дээ?
Ер нь бүх салбарт ийм хүндрэл бий. Тухайлбал, үндэсний хэмжээний томоохон оёдлын цехийн ажилтан ажлаасаа гараад хувиараа гэртээ үйл ажиллагаа явуулах тохиолдол цөөнгүй. Монголчууд нэгдэж чадахгүй байгаа нь хэцүү. Олон улсын үзэсгэлэнгээр явж үзэхэд манай улсын зах зээл балчир гэдгийг утгаар нь мэдэрнэ. Энгийнээр хэлэхэд, Хятаддаа жижигт тооцогдох хоёр компани манай зах зээлийг залгих хэмжээний хүчин чадалтай. Гэтэл бид энд нэгдэж, хамтарч чадахгүй, бүгд дор бүртээ үйлдвэрлэл эрхэлж байна. Ёстой таны хэлдгээр бүгд стандартгүй, чанаргүй үйл ажиллагаа явуулж буй. Салбар хөгжих ёстой. Хөгжилгүй салбарт манай ST Design гозойгоод явж байвал ямар ч хэрэггүй. Нийтээрээ үнэлэгдэх ёстой. Тэр явц хүртэл манай технологи, үйл ажиллагааг хуулбарлах нэг их чухал биш.
Үйлдвэрлэл эрхэлж буй газрууд нэгдэж хамтарсан нь бий. Гэхдээ эцэстээ хувь, хувьцаагаа хуваах, ашгаа бодоод хамтардаггүй юм шиг санагдсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
Тийм. Нэг л стандартаар 1000 гаруй захиалга гаргаж чадах газруудаа манайхан сонгож үйлчлүүлдэггүй. Гадагшаа БНХАУ-аас захиална, эсвэл чанаргүй үйлчилгээ сонгож өөрсдөө хохирдог. Мөн нийслэлийн замын ачаалал, түгжрэлээс үүдэж бидэнд бусад үйлдвэрлэгч газартай харилцаж, хамтарч ажиллахад нэн төвөгтэй байдаг. Сүүлийн үед Хятад, Монголын бэлэн бараа, бүтээгдэхүүний үнэ ханш бүх талаараа ойролцоо боллоо. Ингэхээр Монголын ЖДҮ эрхлэгчид гаднаас орж ирж буй панз худалдааг гүйцэхгүй байх эрсдэлтэй нүүр тулгарч буй. Харин манайд хийгдэж буй захиалгын зарим бүтээгдэхүүн урд байгаа үнээс хямд болдог. Жишээлбэл, та өөрийн загвараар 10 ширхэг хувцас “Гэрэлт цох”- оор хийлгэх үнээр Хятадад хийлгүүлэхээр хайвал олдохгүй, олдсон ч хийж өгөхгүй, хийж өгсөн ч хамаагүй үнэтэй болно. Миний танилын хүрээлэлд буй хятад түншүүдээс сонсоход тэнд үйлдвэрлэл худалдаанаас хамаагүй ашигтай байдаг гэнэ. Гэтэл манайд үйлдвэрлэл, худалдааны салбараас бага ашигтай, ёстой л хоёр идэхгүй, хоосон хонохгүй явж байна шүү дээ.
Аливаа салбарт анхдагч байна гэдэг сайхан. Гол нь салбараа зөв чиглүүлж, түүчээлэх хэрэгтэй. Өрсөлдөгч газрууддаа хүртэл үлгэр жишээ болж чадахуйц байгаадаа бид их баярладаг.

Мянга сайн чанартай бүтээгдэхүүн гаргасан ч зах зээл нийтээрээ ойлгохгүй байгаа гэх том бэрхшээл танай салбарт тулгараад байгаа юм шиг санагдлаа?
Тийм ээ. Ялангуяа “Гэрэлт цох”-ыг анх үүсгэн байгуулж, зах зээлд нэвтрүүлж байхад энэ бүхнийг сайн ойлгосон. Гэхдээ аливаа салбарт анхдагч байна гэдэг сайхан. Гол нь салбараа зөв чиглүүлж, түүчээлэх хэрэгтэй. Өрсөлдөгч газрууддаа хүртэл үлгэр жишээ болж чадахуйц байгаадаа бид их баярладаг. Анх эхэлж байсан үеийг бодвол нийгэмд энэ төрлийн үйлчилгээний талаарх ойлголт хавь илүү дээрдэж байна. Одоо бид илүү өөр түвшинд хүрээгээ тэлэх хэрэгтэй. Ямар нэг компани өөрсдийн үнэ цэн, алсын харааг шингээсэн логог брэнд болгон хувцсан дээр хэвлэх нь гаднын томоохон компаниудын хувьд том зах зээлд онцгойрол болж хөгжөөд удаж буй. Манайхан логотой хувцсаар жигдрэх талаар тэр бүр ойшоогоод байдаггүй. Гэтэл тухайн байгууллага логотой хувцсаар жигдэрснээр үйлчлүүлэгч, ажилтан хоёрыг ялгаж өгөх, үнэгүй зар сурталчилгаа болдог буюу компанийн лого, уриа үг хоногших, хамт олныг зорилгоор нь нэгтгэх, ажилтнуудын ажлын байран дахь итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, компанийн имижийг тодорхойлох зэрэг олон давуу талыг бий болгодог. Харин брэндийн тухайд бидний сайн мэдэх Харвардын их сургууль, NBA, Холливудын одод, алдартай хамтлаг дуучид, томоохон компаниуд бүгд дэргэдээ брэндинг буюу мерч дэлгүүртэй байдаг. Үүний нэг адилаар манай улсад ч мөн энэ чиглэл олон салбарын хүрээллийг хамарч хөгжиж эхэлж байна. Иймд, бүх төрлийн компани бидэнтэй харилцаж, өөрсдийн мерч бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх боломжтой. Гол нь бидэнд туршлага байна. Тэгэхээр ямар хувцсан дээр, ямар төрлийн материалаар хэвлэвэл тохиромжтойг сайн мэднэ. Байгууллагууд өөрсдийн лого, уриа үгээ маш гоё өнгө, загвартай гаргадаг хэр нь дээр хэлсэнчлэн эцсийн шатанд чанар, стандарт шаардлага хангаагүй газруудаар хэвлүүлчихдэг. Хэрэв үнэхээр загвараа төсөөлсөн шигээ гаргахыг хүсвэл мэргэжлийн газруудтай хамтрах хэрэгтэй. Сүүн дээр кока-кола хийхээр гашилдагтай адил буруу материал дээр буруу хэвлэвэл чанаргүй, үзэмжгүй харагдах нь тодорхой.
Энэ их ажлын хажуугаар гэр бүлдээ хэрхэн цаг зарцуулж байна вэ?
Амралтын өдрүүдийг гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлж, тэдэндээ бүхнээ зориулахыг хичээдэг. Ер нь ажлыг ажил гэж хүлээж авалгүй, стрессгүй, ядрахгүй хийгээд дадчихсан. Ингэж чадаж буйн гол нууц бол миний чадварлаг, итгэл даахуйц хамт олон. Тэд миний заавар, үүрэг даалгаврыг заавал хүлээж суулгүйгээр урагшилж, ажлаа төгс гүйцэтгэж чаддаг. Хэрэв би ажилтнууддаа итгэхгүй бол хэн итгэх юм бэ? Энэ л хамтын итгэлцэл миний ажил, албыг гэр бүлдээ зарцуулах цаг хугацаатай уялдуулж, зохицоход хамгийн том дэм болж байна.
Та Хятадын хэвлэх үйлдвэрийн талаар цөөнгүй дурдлаа. Энэ салбарын хөгжил урд хөршид ямар түвшинд явж байна гэж хардаг вэ?
Хятад үнэхээр чанартай түүхий эд нийлүүлдэг. Энэ чиглэлээр толгой цохидог улс. Бид Adidas, Nike зэрэг дэлхийн томоохон брэндийн ашигладаг торгон хэвлэлийн будаг нийлүүлэгч үйлдвэрээс түүхий эдээ авч ашигладаг. Тэр том үйлдвэрээс таван жилийн ирээдүйн төлөвлөгөөгөө танилцуулж байж будгаа авч байх жишээтэй. Гэхдээ тухайн түүхий эдээрээ Хятад үнэхээр супер бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна уу гэвэл үгүй. Энэ салбарын жинхэнэ өрсөлдөөн Азийн бусад улс орон болон Европын зах зээлд өрнөж байна.
Хэвлэлийн салбарт үйлдвэрийн тоног төхөөрөмж их чухал шүү дээ. Танайх энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ?
Монголчуудын худалдан авах онцлог нь тун яаруу, өнөөдөр авна гэж цагийг нь тулгаж захиалга өгдөг. Гэтэл энд үйлдвэрлэл явагдаж байдаг. Тэгэхээр том тоног төхөөрөмжүүд авах боломж байгаа. Гэхдээ долоо хоногт гурван сая бүтээгдэхүүн гаргах боломжтой автомат машин авах ямар шаардлагатай гэж? Монголын зах зээлээс харьцангуй том, их хэмжээний бүтээгдэхүүн гаргана. Иймд манай улсын зах зээлд механик ажиллагаатай бага хүчин чадлын тоног төхөөрөмж харьцангуй тохиромжтой байдаг.
Гэхдээ таван жилийн дараа танай компани энэ зах зээлээсээ илүү том зах зээлд өрсөлдөж, тэлнэ гэж бодож байгаа байлгүй дээ?
Тийм ээ, бид ирэх онд гадаад зах зээлд гарахаар төлөвлөж байна. Тодруулбал, Хятад улсад үйлдвэрийн хүчин чадал, тоо хэмжээнээс илүүтэй бүтээгдэхүүнийхээ загвараар өрсөлдөх бүрэн боломжтой гэж харж байна. Худалдан авагчид заавал Хятадыг зориод байх шаардлагагүй, тэндээс дэлхийн зах зээл ойр шүү дээ. Мөн гадаадад байгаа монголчууддаа хүрч үйлчлэх боломжтой. Манайхаас Америкт ажиллаж, амьдарч буй монголчууд их захиалдаг. Гадаад зах зээлд хөл тавих нь бидэнд маш их давуу талыг бий болгоно гэж харж байгаа.
БНХАУ бол том улс. Тэр хэрээрээ бизнес босно, өргөжнө гэдэг хэцүү шүү дээ. Гэтэл ярилцлагын турш таныг сонсож байхад их өөдрөг хүн шиг санагдлаа?
Уг нь хэзээ зогсохоо мэддэг байх чухал ур чадвар. Гэхдээ надад байдаггүй байх. Би зүгээр л өөдрөг нь дэндчихсэн хүн. Хошигноход үхсэн ч өөдрөг байна (инээв).
Гэхдээ бизнест өөдрөг зан хэрэгтэй гэж үү. Эрсдэл гэдэг зүйлийг бас бодох хэрэгтэй шүү дээ?
Эрсдэлийн тухайд бодит нөхцөл байдлыг мэдэрч ухамсартай хандах хэрэгтэй. Хэр их аюул тарих эрсдэл вэ гэдгийг нь тодорхойлчихсон байхад айх зүйлгүй. Ер нь би маш хурдан шийдвэр гаргадаг, тэр хэрээрээ алдах үе бий. Гол нь өмнөх алдаагаа давтахгүй байхыг хичээдэг. Үнэндээ амьдрал алхам тутамдаа эрсдэл. Үүнээс айх юм бол мөлхөөд явж байсан нь дээр шүү дээ. Оронд нь унаж, босоод ирээдүйгээ илүү өөдрөгөөр харж тэмүүлэх хэрэгтэй гэж боддог.
Маркетинг сайтай нь ашиг орлого өндөртэй үйл ажиллагаа явуулдаг нь зах зээлийн бичигдээгүй хууль. Танай байгууллагын хувьд энэ чиглэлд ямар бодлого баримталж байна вэ?
Миний бодлоор чанар өөрөө маркетинг. 2016 онд харилцаж байсан харилцагч хамгийн анх хэвлүүлж байсан уриа үгийн “А” үсгийн өнцгийг стандартаар, эх загвар шиг нь детальтай гаргаж хийж байсан газар танайхаас өөр олсонгүй гэж ярьж байсан удаатай. Бидний деталь, чанарт анхаарч ажиллаж буй зарчмыг маань энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид баримталж ажиллах жишгийг хэвшүүлж байгаа нь сайхан байна. Ер нь энэ хандлага салбарын чанарыг тэр чигт нь өсгөсөн гэж ойлгож болно. Мөн хавар болохоор борооны дараах мөөг шиг олон хэвлэлийн үйлчилгээ эрхлэгч гарч ирдэг. Эдгээр газрын зар сурталчилгааг харвал үнэхээр ингэж гоё гаргадаг юм уу гэж шагширмаар. Гэхдээ начир дээрээ тэдний гаргасан бүтээгдэхүүн учир дутагдалтай байдаг. Гол нь байгууллагууд эдгээр газарт захиалга өгөх тусам салбар нь ч хөгжихгүй, гүйцэлдүүлж буй газар нь ч овойж оцойтлоо орлого олж чадахгүй, харилцагчид нь ч чанаргүй бүтээгдэхүүнтэй үлддэг. Харин томоохон газрууд бидэнтэй хамтарч, манайхаар үйлчлүүлснээр энэ салбарыг хөгжүүлж, хөрөнгө оруулж байна гэсэн үг юм.
Би ажилтнууддаа алдах эрх чөлөөг нь ч олгодог, эргээд тэд надтай нээлттэй харилцаж байгаа нь таатай санагддаг.

Манлайлагч гэж таны бодлоор ямар хүнийг хэлэх вэ?
Зарим хүмүүс ирээдүйнхээ талаар эргэлзэх, зам мөрөө олоход хүндрэлтэй байж болох ч манлайлагч хүн итгэл дүүрэн, тууштай алхаж, бусдыг чиглүүлэн удирдах хэрэгтэй юм шиг санагддаг. Бүх хүн эргэлзэж, эргэцүүлж байхад манлайлагч хүн нөхцөл байдлыг дүгнэн, хамгийн зөв шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Энэ нь хамт олныг эв нэгдэлтэй байлгаж, бэрхшээлийг давахад тусална. Мөн манлайлагч хүн бол шуурган дундах гэрэл, төөрсөн хүмүүсийн хөтөч, эргэлзээн дундах итгэл найдвар гэж би боддог. Энэ үүргийг биелүүлэхийн тулд зорилготой, үнэнч, тууштай, өөртөө итгэлтэй байж, бусдыг зорилгодоо нэгтгэх чадвартай байх хэрэгтэй.
Сүүлийн үед байгууллагууд системийн талаар их ярьж, сонирхох боллоо. Танайх системд орж чадсан уу?
Монголын ихэнх ЖДҮ-чид бизнес хийж байна гээд талбай түрээсэлж, сайн, муу хамаг ажлаа үүрээд явдаг. Жинхэнэ бизнес бол тийм замаар явдаггүй. Бид өөрсдийн бизнесийн онцлогт тохирсон систем бий болгох гэж 2019 оноос хойш оролдож, бүтээж явна. Өөрийн гэсэн системтэй болж, хөгжүүлж чадвал тухайн компани маш хурдан хөгжинө. Жижиг ч хамаагүй бүтээгдэхүүн дээр систем бий болгочихвол чанараа алдахгүй, харилцагчдаа илүү гүн итгэл төрүүлнэ. Энгийнээр тайлбарлавал, нэг бүтээгдэхүүн системийн түвшинд хөгжчихвөл төрөл нэмэх тун амархан.
Монголын зах зээлд олон хүндрэл бэрхшээл, асуудал байгаа юм байна. Гэхдээ сайн, муу хоёр зэрэгцэн оршиж байдаг шиг манай улсын зах зээлд бизнес эрхлэхэд ямар сайн, давуу чанар байна вэ?
Мэдээж маш олон давуу тал бий. Монголчууд загварын өндөр мэдрэмжтэй ард түмэн. Мөн шаардлагуудыг маш зөв тавьдаг. Ингэснээр манай үйлчилгээ ч тэр хэрээр дагаад сайжирч байдаг. Харилцагчдын тавьсан шаардлага хүсэлтээс суралцах зүйл их. Үнэхээр нэгдэж чадвал маш сайн хамтрагчид болдог. Хамтарна гэдгийг би үржих хүрд гэж боддог. Хамтарснаар танилын хүрээ хоёр дахин тэлдэг, бизнес ч тэр хэрээр томордог. Мөн нэг нутагшсан бизнес тэр бүр унаад, хоцроод байдаггүй.
Монголд мерчиндайз гэх ойлголт сүүлийн жилүүдэд илүү их яригдаж эхэлсэн ч олонх нь үүнийг байгууллагын логотой цамц, арга хэмжээний дурсгалын хувцсаар хязгаарлан ойлгосоор байна. Гэтэл дэлхий дээр мерчиндайз аль хэдийн аж үйлдвэрийн нэг салбар, логистик, материал судлал, биотехнологи, оюуны өмч, дизайн, соёлын огтлолцол дунд хөгжиж байна. Энэхүү философийг Монголд нутагшуулахыг эрмэлзэж буй Б.Жанна болон У.Эрдэнэтулгатай байгуулагдаад жил болж буй БНХАУ-ын Гуанжоу хот дах үйлдвэр болон мерчиндайз бүтээгдэхүүний онцлогийн талаар ярилцлаа. Яагаад заавал Хятад вэМонголын хувцас хэвлэл, мерчийн зах зээл бодитоороо жижиг. Дийлэнх захиалга 100–500 ширхгийн хооронд хэлбэлздэг. Энэ нь бизнесийн хувьд тодорхой нэг түвшинд хүрмэгц өсөлт нь саардаг, цааш тогтвортой тэлэх боломж хязгаарлагддаг гэсэн үг. Зах зээл ингэж “ханачихдаг” нөхцөлд дараагийн шатанд гарахын тулд танил тал, өгөө-аваа, далд харилцаа шаардагдах нь цөөнгүй. Харин өдгөө 10 жилийн нүүрийг үзэж буй ST Design-ий бизнесийн философид ийм зүйл байхгүй гэдгийг У.Эрдэнэтулга ярилцлагын эхэнд ний нуугүй учирласан юм. Тиймээс тэд цэвэр өрсөлдөөн, хичээл зүтгэлээр хэмжигддэг гадаад зах зээлд үйл ажиллагаа эхлүүлээд нэг жилийн нүүрийг үзэж буй. Мөн үүний нэг шалтгаан нь Монгол Улс түүхий эд үйлдвэрлэгч орон биш. Харин хувцас хэвлэл, мерчийн салбарын түүхий эдийн гол төв бол БНХАУ-ын Гуанжоу хот. Нэг үгээр, тэнд даавуу, материал, будгийн технологи, тоног төхөөрөмж, логистик бүгд нэг дор төвлөрсөн орчин. Ийм нөхцөлд үйлдвэрлэлээ тухайн улсад байгуулах нь зардал, хугацаа, чанарын хувьд асар их давуу талыг тэдэнд авчирч байгаа юм. Онцлоход энд масс үйлдвэрлэлийн захиалга авахад ойлголцлын зөрүүгээс гадна, хугацаа богино, мэргэжлийн алдаа харьцангуй бага гардаг юм байна. Мөн sample-ийг газар дээр нь үйлдвэрлэх боломжтой буюу загварын эх хувилбар дээр ойлголцлын зөрүү үүсэхгүй, хугацаа алдахгүй байх зэрэг олон давуу талыг тэдэнд олгож байгаа юм. Гэхдээ ST Design тус улсын логистикийн өргөн сүлжээг ашиглан дэлхийд гарах боломжтой болж буй. Өөрөөр хэлбэл, тэд Хятад хэмээх томоохон үйлдвэрлэгч орны зах зээлд өрсөлдөхөөс илүүтэй гадагшаа дэлхийд гарах боломжийг анх удаа нээж, энэ салбартаа мөс хагалж буй.Энэ талаар У.Эрдэнэтулга “Монголд үйлдвэрлээд бараа гаргах нь амаргүй. Гааль, логистик, хугацаа, зардал гээд олон асуудал давхар гарч ирдэг. Харин Хятадад суурьтай болсноор олон улсын үйлчлүүлэгчидтэй харилцах, бараа нийлүүлэх процесс харьцангуй энгийн болсон.Үүний үр дүнд Казахстан, Узбекистан, Малайз, Франц, НҮБ-ын Африк дахь төсөл зэрэг олон улсын захиалгыг гүйцэтгээд байна. Зарим нь масс үйлдвэрлэл, зарим нь нэг удаагийн тусгай захиалга. Тухайлбал, Малайзаас нэг гэр бүлийн хуримын тусгай захиалга ирсэн нь энэ салбар ямар өргөн хэрэглээтэйг харуулж буйн тод жишээ” хэмээн тайлбарлаж байлаа. Мерч гэж яг юу вэМерч гэдэг нь тухайн байгууллага, уран бүтээлч, хамт олон өөрийн нэр, философи, үнэт зүйл, өнгө төрхийг бүтээгдэхүүнд шингээн илэрхийлсэн хэлбэр юм. Энэ нь заавал ажлын хувцсаар хязгаарлагдахгүй. Харин өдөр тутмын амьдралд байнга өмсөж, хэрэглэж болох, нэг удаагийн хэрэглээнээс давсан, удаан хугацаанд үнэ цэнээ хадгалдаг бүтээгдэхүүн байх учиртай.Иймд мерч нь зар сурталчилгаа шиг “харагдаад өнгөрөх” бус, хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд нэвт шингэдэг. Хэн нэгэн түүнийг өмсөж, барьж, ашиглах бүрд тухайн брэндийн мессеж чимээгүйгээр түгнэ. Элэгдэж, хуучирч дуустал энэ мессеж үргэлжилсээр, тухайн хүний өдөр тутмын хэрэглээ болдог. Тиймээс мерч бол сурталчилгааны самбар биш, харин соёлын нөлөөлөл юм. Брэнд өөрийгөө хүчээр “сануулах” бус, хэрэглэгчийн сонголтоор дамжин аяндаа танигддаг хэлбэр гэж ойлгож болно.Жишээлбэл, алдарт Beatles-ийн Abbey Road-ын гарцтай футболк, Supreme-ийн цамц, Harry Potter-ийн ороолт, малгай зэрэг нь тухайн хамтлаг брэндээсээ дутахааргүй өндөр эрэлттэй байдаг. Энэ том зах зээлд Монгол брэнд, баг, хамтлаг, бизнес ч гарах боломжтой. Үүний хамгийн том жишээ нь цахим спортын төрөлдөө дэлхийд №1-д бичигдэж буй Mongolz билээ. Сонирхолтой нь зарим уран бүтээлч, дизайнер MongolZ-тай холбоотой бүтээгдэхүүнийг Redbubble зэрэг олон улсын платформууд дээр өөрсдөө загварлан худалдаалж байна. Энэ нь фен-базын сонирхол байгааг тод харуулж буй. Уг баг спортын өндөр амжилт, түүнийг дагасан урамшуулал, цалингаас гадна мерчийн тодорхой орлогын эх үүсвэртэй болж буй нь илэрхий. Иймд үүнийг дагасан үйлдвэрлэгч, загвар зохион бүтээгчид санал тавих нь дамжиггүй. Тодруулбал, оны өмнөхөн тэдэнд Addidas, Balanciaga-гаас тэдний мерч бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулах санал тавьжээ. Гэхдээ тэд мерчийн бүтээх явцын ойлголцол, материалын чанар зэргээрээ дутахааргүй, хурдан ойлгомжтой байлгах үүднээс ST Design-тай хамтран мерчээ бүтээснийг энд дурдах нь зүйтэй байх. Мерчиндайзыг мэргэжлийн хамт олонд даатгаУншигч та амжилттай мерчтэй болохын тулд юу хүсэж байгаагаа эхлээд маш сайн тодорхойлох хэрэгтэй. Үүний дараа загвар гүйцэтгэгч талд бүрэн итгэх шаардлагатай. Энэ талаар У.Эрдэнэтулга “Ер нь мерчийг уран бүтээл гэж харах хэрэгтэй, захиалагч бизнесийн философи үнэ цэнээ тодорхой илэрхийлсэн бол “фантазлах” орон зайг бидэнд үлдээх хэрэгтэй. Энэ 10 жилийн хугацаанд харилцаж буй байгууллагуудад буй нэг том дутагдал нь мерч гаргах гээд байна уу, зарын самбар хийлгэх гээд байна уу гэдгээ огт ойлгодоггүй. Өөрөөр хэлбэл, жинхэнэ бүтээгдэхүүн болох процесст хэтэрхий их ордог” хэмээв. Мөн үүнээс дутахааргүй нэг чухал зүйл нь материал юм. Суналт, өнгө, амьсгалалт, элэгдэл гээд бүх шалгалтыг давж байж сайн мерч бий болно.Монголын олон брэнд цөөн хэдэн бөс барааны дэлгүүрээс материал авдаг. Үүний улмаас:Материалын сонголт хязгаарлагдмалНэг жил авсан материал дараа жил олдохгүй байхМерчийн чанар алдагддаг зэрэг хүндэрлүүд бий болдог. Харин ST design материалын тасалдалт болон чанартай материалаар үйлдвэрлэлээ бүрэн тэлж байгаа юм. Хувцас нийлүүлэхээс концепц нийлүүлнэГуанжоу хот дахь салбарын үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй Б.Жанна БНХАУ-ын загварын чиглэлээр шилдэгт тооцогддог Дунхуа их сургууль-д магистрын зэргээ хамгаалжээ. Тэрбээр загварын салбартаа pattern design чиглэлээр илүүтэй мэргэшсэн нь тэдний бизнес шинэ түвшинд гарах шат болж буй. Хэлний давуу байдал, мэргэжлийн суурь боловсрол, олон улсын орчинд ажилласан туршлага нь түүнд Хятадын зах зээлд итгэлтэй ажиллах боломж олгож буй. Тодруулбал, цаашид ST Design зөвхөн хувцас үйлдвэрлэж, нийлүүлэхээс илүү загвар, концепц, дизайн нийлүүлдэг түвшинд хүрэхээр зорьж буй. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийг механик процесс гэж харах бус, уран бүтээлийн өнцгөөс хандаж, байгууллагын соёл, ажлын орчин, дотоод уур амьсгал, онцлогт нийцсэн мерчийг цогцоор нь санал болгох аж. Мөн Монголын хувцас хэвлэлийн салбарыг дэлхийд таниулах томоохон ажлын эхлэлийг тэд тавьсан юм. Тодруулбал Б.Жанна ST design-ийг төлөөлөн анх удаа The 8th World Textile Merchandising Conference-д амжилттай оролцжээ. Тус чуулганд дэлхийн 60 гаруй орны төлөөлөгч урилгаар оролцож, нийтдээ 100 гаруй улс хамрагджээ. Чуулганаар логистик, материал судлал, биотехнологи, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг нь мерчийг зөвхөн “хэвлэлтэй хувцас” бус, үйлдвэрлэлийн экосистем гэж харж эхэлснийг илтгэнэ. Үүгээр зогсохгүй, материалын инновац, нийлүүлэлтийн гинжин уялдаа, брэндийн хөгжил зэрэг сэдвээр олон улсын мэргэжилтнүүд илтгэл тавьсан бөгөөд 2026 оны дэлхийн нэхмэлийн салбарын чиг хандлага, шинэ санаачилга, төслүүдийг танилцуулсан байна.Энэ талаар Б.Жанна “Манай улсын хувьд спортын багийн хувцасны түвшинд дөнгөж ойлгож эхэлж буй энэ салбарт дэлхий хэдийнээ хэд хэдэн алхмаар урагшилсан байна. Монгол Улсаас уг чиглэлээр анх удаа оролцсон нь олон улсын оролцогчдын хувьд ч төсөөлшгүй зүйл байсан. Монголчууд стандарт, гүйцэтгэлийн хувьд үнэхээр сайн. Нөгөө талаараа, үйлдвэрлэгч орон биш учраас боломж хязгаарлагдмал орчинд сэтгэж, түүндээ тааруулан шийдэл олж сурсан нь давуу тал болж байна. Одоо бүх төрлийн материал, технологи, нөөц бэлэн орчинд ормогц монгол мэргэжилтнүүд илүү задгай, бүтээлчээр сэтгэх боломж нээгдэж байгаа”-г онцолж байлаа.

Өнөө үед байгууллагууд нэгдмэл байдал, танигдах чадвараа нэмэгдүүлэхийн тулд лого хэвлэлттэй хувцсыг өргөн ашиглаж байна. Энэ нь зөвхөн гадаад дүр төрхийг сайжруулах бус, компанийн дотоод соёл, багийн сэтгэл зүйг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Мөн сурталчилгааны зардлыг бууруулж, брэндийн нэр хүндийг олон нийтэд түгээх үр дүнтэй хэрэгсэл болдог. Хувцсан дээр лого хэвлүүлэх нь брэнд танигдахад чухал үүрэгтэй. Сайтар боловсруулсан, өнгөний нарийвчлалтай, эдэлгээ сайтай хэвлэл нь тухайн хэвлэлийн байгууллагын мэргэжлийн байдлыг илтгэхээс гадна таны брэндийг ч тод томруун өнгөлөг харагдуулах зэрэг ач холбогдолтой. Иймд байгууллагын тань үнэт зүйлсийг “гэрэлтүүлэх” 2016 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монголдоо анхдагч зөвхөн хувцасны хэвлэлээр төрөлжсөн, масс захиалгыг бэлтгэн гаргах хүчин чадалтай St design-ийн онцлох таван бүтээгдэхүүнийг уншигч та бүхэнд танилцуулъя. Нийтлэлд танилцуулж буй эдгээр үйлчилгээний хүрээнд St design -ийн хамт олон 1-3 өнгөтэй энгийн хуулгаар өдөрт 1000-1500, дижитал хэвлэлийн төрлөөр 2000 гаруй бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай аж.Тамга мэт тодЭко цаас, усны хамгаалалттай, өндөр өнгөний RGB өнгөтэй хэвлэл стикер нь хэрэглэгчдэд өргөн боломжийг олгож, брэндийн нэр хүндийг өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гол нь усны хамгаалалт, үрэлт тэсвэрлэх чадвартай бөгөөд зөвхөн сурталчилгааны бус, урт хугацааны хэрэглээнд тохиромжтой. Тодруулбал,Бүх төрлийн гадаргуунд наалдах боломжтой. Стикерүүд нь шил, металл, хуванцар, мод, даавуу зэрэг төрөл бүрийн гадаргуунд найдвартай наалддаг. Энэхүү онцлог нь стикерийг брэндийн сурталчилгаа, бүтээгдэхүүний сав баглаа боодол, эсвэл өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой болгодог.Хуулахад цавуу үлдэхгүй. Стикерийг хуулах үед гадаргууг гэмтээхгүй буюу цавуу үлдээхгүй байх нь хэрэглэгчдэд тав тухтай байдлыг бий болгодог. Энэ нь түр зуурын сурталчилгааны стикерүүд болон дахин ашиглах шаардлагатай стикерүүдийн хувьд том давуу тал болдог.Усны хамгаалалттай материал. Усны хамгаалалттай тусгай цаас ашигласнаар стикер нь чийгтэй орчинд, гадаа, угаах нөхцөлд өнгөө алдалгүй, эдэлгээ сайтай байдаг. Энэ шинж чанар нь стикерийг автомашин, усны сав, гадуур хэрэглээ зэрэгт тохиромжтой болгодог.Үрэлтээс хамгаалсан бүрэлт. Тухайн бүтээгдэхүүний гадаргуу нь тусгай хамгаалалтын бүрэлттэй тул өнгө гандахгүй, зурагдахгүй. Энэ нь өдөр тутмын хэрэглээнд стикерийг удаан хугацаанд цэвэр, шинэ мэт байлгаж чаддаг.Амьд мэт загварын нууц3D буюу силикон хэвлэл нь хувцас хэвлэл дэх дэвшилтэт технологиудын нэг юм. Энэ төрлийн хэвлэл нь хувцасны загвар, чанар, бат бөх байдлыг сайжруулж, өвөрмөц, өндөр чанартай харагдах боломжийг олгодог. Силикон материалыг тусгай хэвлэх төхөөрөмжөөр дулааны аргаар хувцсан дээр нааж, бат бөх суулгадаг. Энэ нь даавуунд гэмтэл учруулахгүй бөгөөд хувцасны анхны чанарыг хадгалдаг.Онцлог талууд:Силикон хэвлэл нь 3D харагдац үүсгэдэг тул хувцасны загварыг илүү амьд, өвөрмөц болгодог.Маш уян хатан тул хувцасны суналт, хөдөлгөөнд саад болохгүй, анхны хэлбэрээ хадгалдаг.Силикон хэвлэлийн өнгө тод бөгөөд ганддаггүй.Угаах, үрэлтэд тэсвэртэй тул удаан хугацааны туршид чанараа алдахгүй. Мөн хэт халуун, хүйтэнд тэсвэртэй.Силикон хэвлэлийн өнгө тод, гялалзсан бөгөөд гандахгүй.Тус материал нь хоргүй, химийн бодис агуулаагүй тул эрүүл мэндэд аюулгүй.Уг хэвлэл нь орчин үеийн хувцас загвар, брэндийн сурталчилгаанд хүчтэй хэрэгсэл болж байгаа тул гоёмсог, чанартай, өвөрмөц шийдэл хайж байгаа хэн бүхэнд тохиромжтой.Металл хуулган хэвлэл Энэхүү хэвлэл нь байгууллагууд болон хувь хүн, клуб, баг хамт олонд өөрсдийн логог дараагийн буюу шинэ түвшинд гаргах боломж олгодог. Тухайлбал, яг л бодит металл биет мэт гялтганах бөгөөд хувцсанд товгор биш нимгэн сууж өгдөг зөөлөн хэвлэл юм. Жишээ нь, алтны уурхайн компани гялтганасан шар хуулгаар хувцас жигдрэлт дээрээ лого уриа үгээ хэвлүүлэх боломжтой. 1 of 3Хэвлэлийн чанарын тухайд ус, наранд тэсвэртэй бөгөөд хувцасны гадаргуу дээр хэвлэх үед хамгийн сайн чанартай, удаан эдэлгээтэй байдаг. Нэг үгээр, хүндэтгэлийн гоёмсог, тансаг баярт зориулсан хэвлэлийг металл хэвлэлээр хийхэд тохиромжтой.Деталийг тодруулагчУншигч та өнгийг зөвхөн “солонгын долоо”-оор төсөөлдөг юм биш биз? Хэрэв тийм бол таны хязгаараас давсан өнгөний сонголтыг торгон хэвлэл Silk screen printing-ээр гаргах боломжтой. Ийн тодорхойлж буйн учир нь кодоор өнгө будгаа гаргадаг тул хүссэн өнгөөрөө өөрийн байгууллагын лого, уриа үг, зургийг төрөл бүрийн хувцсан дээр хэвлүүлэх давуу талтай. Мөн торгон хэвлэл нь манай гарагийн хамгийн удаан эдэлгээтэй хэвлэлийн төрөл бөгөөд үүнийгээ дагаад дэлхийд өргөн хүрээнд хэрэглэгддэг. Уг хэвлэл 50-аас дээш буюу масс захиалгад тун тохиромжтой. Уг хэвлэл нь масс захиалгад тун тохиромжтой бөгөөд брэндийн сурталчилгаа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өртөг хямд тусдаг. Онцлоход тухайн хэвлэлд ашиглаж буй будаг хувцасны материал руу гүн нэвчиж ордог тул жижиг детальтай, нарийн хээ, эсвэл цэгэн дүрсийг алдалгүй гаргах чадвартай. Ингэснээр хэвлэж буй материал дээрээ будаг жигд тархдаг, бусад хэвлэлийн технологитой харьцуулахад зураг, хээний илэрхийлэмжийг илүү нарийн хэвлэдэг. Сонирхуулахад, дэлхийн алдартай брэндүүд ихэвчлэн торгон хэвлэлээр үнэ цэнээ илэрхийлдэг байна. Брэндийн “сүнсийг” амьдруулнаЛого бол байгууллагын нүүр царай. Энэ нь зөвхөн таних тэмдэг төдийгүй тухайн компанийн үнэ цэн, алсын хараа, зорилгыг нэг дор шингээсэн өвөрмөц илэрхийлэл юм. Товчоор, хэрэглэгчдийн оюунд тухайн брэндийг сануулах гол “түлхүүр” болдог. Энгийн дүрслэлээс эхлээд нарийн уран хийцтэй лого хүртэл, бүгд танигдах чадвар, утга санааг хослуулан бүтээдэг. Гэтэл манай улсын ихэнх байгууллага тэрхүү үнэ цэнээ үнэгүйдүүлэх тохиолдол цөөнгүй. Тухайлбал, хувцас жигдрэлийг ихэвчлэн хямд өртөгтэй, Монголд өргөнөөр хэрэглэгдэж буй DTF технологийг сонгодог. Энэхүү хэвлэл эдэлгээний насжилт богино, өнгө үзэмж муу зэрэг сул талтай. Хэрэв тухайн логоны өнгө буруу гарвал брэндийн нүүр царайд сөргөөр нөлөөлдөг. Харин өнгөний зохицол, нарийвчлалыг чанарын өндөр түвшинд тогтоох St design-ийнхан өнгө, хэлбэр, шрифт зэрэг элементийг нэг бүрчлэн тодруулж, хүссэн хувцсан дээрээ хэвлүүлэх боломжийг танд санал болгож буй. Гол нь таны өвөрмөц, сэтгэлд хоногшсон лого бүхий брэнд өрсөлдөөний талбарт ялгарах давуу талтай. Мөн тус хамт олон компанийн лого, уриа үг, үнэ цэнийг зөвхөн хувцасны гадаргуу дээр хэвлээд зогсохгүй шошго, цахилгаан /zipper/ зэрэг бүх хэсэгт шингээх болно. Уг үйлчилгээг шинэхэн брэндийн үүсгэн байгуулагч, үйлдвэрлэгчид ашиглахад нэн тохиромжтой бөгөөд чанартай хэвлэлийн үйлчилгээ нь бүтээгдэхүүний тань чанарыг улам өсгөх болно.

Бид дэлхийн стандартад нийцсэн эцсийн бүтээгдэхүүнийг таны гарт хүргэх болно.https://www.youtube.com/watch?v=fjl24LBwyYI&list=PLg81oFtinIYSjPnflUCTsc9M6pHA1JSVq&index=45

Хангарьд хөлбөмбөгийн клуб ST DESIGN буюу Стандарт тунамал ХХК-тай “Official Merchandise Partner”-ын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд:• Клубийн тоглогч, дасгалжуулагч, ажилчдын тоглолт, бэлтгэл, аяллын болон албаны хувцасны загвар, үйлдвэрлэлийг хийнэ.• Фанатуудад зориулсан клубийн логотой албан ёсны мерч бүтээгдэхүүн (хувцас, бэлэг дурсгал, lifestyle бүтээгдэхүүн)-ийг хамтран загварчилж, үйлдвэрлэж, борлуулна.• Бүтээгдэхүүнийг Монгол болон олон улсын зах зээлд түгээж, клубийн онлайн дэлгүүр болон албан ёсны сувгуудаар худалдаална.• Хамтарсан сурталчилгааны кампанит ажил, фэн эвент, бүтээгдэхүүний танилцуулга зохион байгуулна. Энэхүү хамтын ажиллагаа нь цаашид Хангарьд клубийн үүх түүх, үнэ цэнэ, алсын харааг илэрхийлэх бүх төрлийн мерч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх иж бүрэн хамтын ажиллагаа юм.ST Design нь Монголын мерч бүтээгдэхүүний зах зээлд 10 жилийн туршлагатай, салбартаа танигдсан шилдэг компани бөгөөд фанатууд, дэмжигчиддээ чанартай, загварлаг бүтээгдэхүүн гаргаж нийлүүлэх зорилгоор ийнхүү хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.
