Нийтлэлүүд

Бид оюуны өмчийг БНХАУ-д хамгаалж чадлаа

2025 оны 09 сарын 29

Монгол улсын хувцас үйлвэрлэлийн салбар өнөөдрийг хүртэл түүхийн эдийн 100 хувь гадаад хамааралтай хэвээр байна. Маш олон брэнд, байгууллагын захиалгууд Хятад улсад үйлдвэрлэгддэг. БНХАУ-д хийгдэж буй Монгол брэндийн бүтээгдэхүүнүүдоюуны өмчийн хамгаалалт сул, итгэл найдварт байдлын баталгаагүй байдал зонхилон ажиглагддаг. Үүний улмаас тухайн брэндийн лого, загварууд Хятадын хувь хүн, байгууллагуудын төвүүдээр ил задгай өлгөөтэй, үзүүлэн хэлбэрээр байрших нь түгээмэл байдаг нь эмзэглүүштэй асуудал юм.

Мерч бол зүгээр нэг бүтээгдэхүүн биш таны үнэ цэнэ, алсын хараа, философи, урлагийн мэдрэмжийг илэрхийлэх хамгийн төгс хэлбэр юм. Мөн тасралтгүй үргэлжлэх орлого, үнэгүй маркетингийн хүчирхэг шийдэл юм.

Бид мерчандайзингийн үйлчилгээг Монголд хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Тус ажлынхаа хүрээнд бид БНХАУ-ын спорт хувцасны үйлдвэртэй хамтран ажиллаж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн.

Бидний хамтын үйл ажиллагаагаа улам өргөжөөд буйг та бүхэнд дуулгахад таатай байна.

Цаашид бид таны лого, мерч бүтээгдэхүүний оюуны өмчийн хамгаалалтад онцгой анхаарч, Манай захиалгаар ирсэн бүх лого, загваруудыг зөвхөн тухайн захиалгад ашиглах бөгөөд өөр бүтээгдэхүүнд дахин хэрэглэх, олон нийтийн сүлжээнд нийтлэхийг хатуу хориглох, бусад харилцагч нарт сэмпл байдлаар ч үзүүлэхгүй зэрэг гэрээтэйгээр тус үйлдвэртэй хамтран ажиллахаар болоод байна.

Таны брэндийн лого, загвар гадаад зах зээлд алдагдаж, бусад үйлдвэр эсвэл хувь хүмүүс хууль бусаар хуулбарлан хэвлэж худалдаалах эрсдэлээс бүрэн хамгаалагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидний хамтын ажиллагаа таны оюуны өмчийг бат найдвартай хамгаалж, брэндийн үнэ цэнийг алдагдуулахгүйгээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг бүрдүүлж байна.


STDESIGN - JANNA URLAN

Бусадтай хуваалцах